Японы Тохоку их сургуулийн профессор Дапенг Зао (Dapeng Zhao) олон жилийн судалгааныхаа үр дүнд 2011 оны Тохоку газар хөдлөлтийн талаар хэд хэдэн тайлбарыг өгсөн байна.
Үүнд
- Том хэмжээний газар хөдлөлтийн цөмийг мега-хагарал буюу томоохон хэмжээний газар дундын цуурал зохицуулдаг;
- Субдукцлагдаж буй хавтангийн усгүйжилт бүх газар хөдлөлтөд нөлөөлдөг;
- Сеисмийн идэвхжилгүй Филлипиний тэнгисийн хавтан 400 км-ээс дooш гүнд үргэлжилдэг;
- Номхон далайн хавтангийн дор явагдах халуун хайлмагийн дээш чиглэх урсгал Зүүнхойд Азийн тив дундын галт уулын идэвхжлийг удирддаг;
- Ихээхэн гүнд явагдах газар хөдлөлтүүд нь газар дундын Чангбай (Changbai) галт уулд их хэмжээний уусмал хүргэдэг зэргийг тогтоосон байна.
Түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл Elsevier-ийн эрхлэн гаргадаг Journal of Asian Earth Sciences сэтгүүлд хэвлэгдсэн юм. Дараах линкээс тус өгүүллийг бүрэн эхээр нь уншиж болно.
https://www.sciencedirect.com/science/article/pii/S1367912014004799