Хиймлээр ургуулсан мах бэлтгэгдэж эхэллээ

Лабораторид хүнсний хэрэглээний махыг ургуулдаг шинэ үйлдвэрлэл бий болсон байна. Энэ шинэ махыг “цэвэр мах“, “ургуулсан мах”, “өсгөсөн мах” гэж төрөл бүрээр нэрлэж байгаа ба махны хэрэглээг хангахад хүнд байгаа олон улсын зах зээлд эрэлт их байна гэж төсөөлжээ.

Энэ нь мах идэх нь нүгэл үйлдэж буй хэрэг гэж үздэг этикийн асуудлыг шийдэх гарц нь байх ба фермерийн аж ахуй эрхлэлгүйгээр махны хэрэглээг бүрдүүлэх боломж олгох юм. Ер нь дэлхий даяар махны хэрэглээ 2050 он гэхэд 70%-иар өснө гэж төсөөлөгдөж байгаа ба фермерийн аж ахуйд шаардлагатай газар, усны асуудал хурцаар тавигддаг. Мөн фермерүүд дэлхийн дулаарлын 15%-ийг бүрдүүлдэг тул уур амьсгалд хүртэл эерэг нөлөөтэй нээлт болсон билээ.

Хамгийн анх 2013 онд Лондонд “ургуулсан мах”-аар хийсэн бургер зарагдсан бөгөөд үнийн хувьд 250000 долларт хүрч байсан. Үүнээс хойш үнэ нь асар ихээр буурсаар байгаа ба өдгөө хүртэл судалгааны лабораториуд бүтээгдэхүүнээ боломжийн үнээр зах зээлд нийлүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна.

Инноваци нэвтрүүлэлтээр 350 жилийн түүхтэй Материал судлал, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг байнга нэвтрүүлж байдаг Германы Дармштат хотод байрлах Merck KGaA компаний Цахиурын хөндийд байрлах Ананданы компани энэхүү үйлдвэрлэлд амжилт авч ирэхээр хичээн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн циклийг дараах байдлаар тодорхойлж болно.

  1. Биопси ашиглан амьтнаас эсийг нь авна,
  2. Эсүүдийг лабораторид өсгөнө,
  3. Биореакторт эсүүд нь эд болон ургана,
  4. Цааш боловсрогдож хүнсний бүтээгдэхүүн буюу бургерийн мах бэлтгэгдэнэ.

Ананданы компаниас гадна дэлхийн өнцөг булан бүрт 60 гаруй гарааны компаниуд мах үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Ананданы компаний онцлог нь үйлдвэрлэлийн процесс-д шинэ технологи хөгжүүлэлт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Ургуулсан махыг 2030 он гэхэд зах зээлд бүрэн нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа аж.

Эх мэдээг Англи хэл дээр дараах линкээс уншина уу. https://www.newscientist.com/sponsored/?prx_t=jNcFAW4VDAPfYQA