Чили-гийн тэнгэрт үзэгдэх гэрлийн бохирдол буюу Психеделик тэнгэр

Чили улсын Сантиаго хотын шөнийн тэнгэрийг сансарын нисгэгч Хуан Карлос Мүноз (Juan Carlos Munoz) дурандаа буулгажээ. Буулгахдаа гэрлийн бохирдлыг илрүүлэх оптикийн өвөрмөц техникийг ашигласан ба карантины үеэрх өдрүүдийг дамнан судалгаагаа явуулсан байна.

Өөрийн камерийн линзийг дифракцийн сараалж (diffraction grating) буюу гэрлийн тусгалыг хэд хэдэн долгионы уртад хуваах чадвар бүхий оптикийн элементээр бүрхсэн ба барилга, байшин, гудамжны гэрэлтүүлгийг босоо зураас байдлаар гэрэлтүүлгийн төрлийн хамт ялган харах боломжийг олгосон байна.

Хав харанхуй байх ёстой шөнийн тэнгэр энэ зураглалын аргаар хэр бохирдолтой байгаагаа илтгэж байгаа ба гэрэлтүүлгийн төрлийн хувьд Натрийн чийдэн улбар шар, метал галид чийдэн ногоон, цэнхэр, нил ягаан, ЛЕД гэрлүүд хамгийн тод контрастыг өгч байгаа юм. Муноз хэлэхдээ бид шөнийн тэнгэр бохирдолтой байдаг гэдгийг ойлгож гэрлийг аль болох зохистой хэрэглэх хэрэгтэй байна хэмээжээ.

Эх үүсвэр - https://www.newscientist.com/article/mg24632842-600-psychedelic-skies-over-chile-reveal-the-full-extent-of-light-pollution/