Хамтын ажиллагаа - Төсөл
Байгуулагдсан цагаасаа хойш АНУ-ын хэд хэдэн их сургуулийн байгалийн ухааны докторант, докторын дараах судлаачидтай хамтран Төв Азид тэр тусмаа Монгол улсад хадгалагдан үлдсэн геологийн олон биетийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж байгаа ба дараах төслүүдийг хэрэгжүүллээ.Хөвсгөлийн районы эртний (Неопротерозой, доод Палеозойн чулуулаг) чулуулгийг судалж, геологийн хөгжлийн түүхийг сэргээх төсөл.
АНУ-ын Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн багш Францис Макдоналд, түүний докторант Элиел Антилла нар төслийн удирдагчаар ажилласан ба Монгол талаас ДСТ-ийн судлаачид, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн бакалавр оюутнууд оролцов.
Тус төслийн ажлын үр дүн эрдэм шинжилгээний өгүүлэл байдлаар олон улсад хэвлэгдэж байгаа ба эхний бүтээл нь Төв Азид томд тооцогддог Gondwana Research сэтгүүлд хэвлэгдээд байна.
Bold, U., Crowley, J.L., Smith, E.F., Sambuu, O. and Macdonald, F.A., 2016. Neoproterozoic to early Paleozoic tectonic evolution of the Zavkhan terrane of Mongolia: Implications for continental growth in the Central Asian orogenic belt. Lithosphere, 8(6), pp.729-750.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын нутагт орших Хотон нуур орчимд геоморфологийн зураглал хийж, эртний мөстлөг, гидрогеологийн нөхцөл, уур амьсгалын өөрчлөлт судлах судалгааны ажлыг АНУ-ын Майнь-ийн Их Сургуулийн профессор Патнам-тай 2017-2019 онуудад явуулав.
Монголд хийгдсэн энэхүү судалгаа нь профессор Патнамын Төв Азид явуулж буй том хэмжээний төслийн нэг хэсэг бөгөөд судалгааны ажлын талаарх дэлгэрэнгүйг доох линкээс үзнэ үү.
Судалгааны ажлын үр дүн олон улсын сэтгүүлд хэвлэгдмэгц вэб хуудсаараа дамжуулан хүргэх болно.
2018 оноос эхлэн Монгол улсад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Төв Азийн геодинамик, магматизм ба металлогени” сэдэвт олон улсын судалгааны ажил хэрэгжиж эхэлсэн ба хоёр дахь жилийн судалгааны ажилд буюу 2019 онд хээрийн ажлыг хамтран зохион байгуулж холбогдох судалгаануудыг шат дараалан хэрэгжүүлж байна.
Энэхүү судалгааг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын В.С.Соболевийн нэрэмжит Геологи, минералогийн хүрээлэн болон Японы Токиогийн их сургуулийн судлаачид удирдан зохион байгуулж байгаа юм.
Говь-Алтай аймгийн нутагт тархсан эртний далайн хурдсанд эртний уур амьсгалын орчин сэргээх геохимийн судалгааны төсөл.
АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачидтай хамтран хэрэгжүүлж байгаа ба 2019 онд Баян-Уул, Жаргалан, Тайшир, Шарга сумдын нутгаар сэдэвчилсэн хээрийн ажил хийсэн. Судалгааны багийг Жонс Хопкинсийн их сургуулийн багш Эмили Смит ахлан явуулсан ба дадлагажигч оюутнаар Жонс Хопкинсийн их сургуулийн оюутан Мари Лонсдэйл, Кристиан Трэхо, ШУТИС-ийн оюутан Ц.Долгорсүрэн нар оролцсон.